



Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв
боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн
нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.


Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох
хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч
өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа
гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон
шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм.
Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх
ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй
ажлын байрны онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын
ярилцлагад орох тохиолдол бий.